ШУТИС-ийн оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, өгүүлэл шалгаруулах Монгол Улсын Ардын багш, Академич Ч.Авдайн нэрэмжит ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XVII ЧУУЛГАН” 2017 оны 04 сарын 06-нд ШУТТНСангийн 405 тоот танхимд амжилттай зохион байгуулагдаж салбар бүрийн шилдгүүдийг тодрууллаа.
.jpg)
Шүүгчээр идэвхтэй сайн ажилласан дараах багш нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Чуулганы хаалтын ажиллагаанд Чуулганы комиссын дарга, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор (Ph.D), дэд профессор П.Жаргалтуяа болон Монгол Улсын Ардын багш, Академич Ч.Авдай нар оролцож оюутнуудад баяр хүргэж шилдэг оюутнууддаа өргөмжлөл гардууллаа.
Байгалийн ухаан, экологийн салбар хуралдаанаас
Тэргүүн байранд:
“ЭРДМИН” ҮЙЛДВЭРИЙН ЭЛЕКТРОЛИТ УУСМАЛ ДАХЬ ТӨМРИЙН АГУУЛГЫГ БУУРУУЛАХ СУДАЛГАА’’ сэдэвт илтгэлээр ХШУС-ийн оюутан Г.Отгонзаяа (Химийн технологи-IV) Удирдсан багш: А.Доржготов Доктор (Ph.D)
Хоёрдугаар байранд:
“ГОВЬ-АЛТАЙ, ЧАНДМАНЬ ДҮҮРЭГ, НУУРЫН БҮСИЙН МАЙХАНЦАХИР ФОРМАЦЫН ХУВИРМАЛ ЧУЛУУЛГИЙН ПЕТРОЛОГИЙН СУДАЛГАА’’ сэдэвт илтгэлээр ГУУС-ийн оюутан Д.Энхцацрал (Геологи- IV) Удирдсан багш: О.Жавхлан Ахлах багш, Доктор (Ph.D)
Гутгаар байранд:
“СҮҮН ХҮЧЛИЙН БАКТЕРИЙН МОЛЕКУЛ БИОЛОГИЙН СУДАЛГАА’’ сэдэвт илтгэлээр ҮТС-ийн оюутан Х.Энхжаргал, С.Мөнхшүр (ХИБС-IV) Удирдсан багш: Д.Дөлгөөн Ахлах багш, Доктор (Ph.D), профессор, Б.Нандин-Эрдэнэ Сургалтын мастер, Магистр

Чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй ажилласан шүүгчид, Профессорын туслах оюутан клуб, оролцсон оюутнууддаа баяр хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.