ХШУС-ийн ээлжит салбар, дундын багш нарын семинар 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Уг семинарын гол зорилго: Инновацийн шинэ судалгаа, бүтээлийг хөгжүүлэх, харилцан санал бодлоо солилцох, профессор багш нарын хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөхүүлэн дэмжихэд оршино.

Семинараар "Математикийн тэнхим", "Физикийн тэнхим", "Химийн инженерчлэлийн салбар"-ын профессор багш нар өөрийн судалгааны ажлын чиг хандлага, үр дүнгээ танилцуулж, цаашид хамтран ажиллах судалгааны чиглэлүүдийг дор бүрээ гаргасан үр дүнтэй семинар боллоо. Энэ удаагийн семинарт МУИС-ийн ШУС-ийн доктор (Ph.D), дэд профессор Ж.Даваадулам "Шинжлэх ухааныг хэмжихүй" сэдэвт илтгэлийн бидний урилгаар хүрэлцэн ирж хэлэлцүүлсэнд талархал илэрхийлье. Мөн өөрийн судалгааны үр дүнгээр итгэл хэлэлцүүлсэн нийт профессор багш нартаа баярлалаа.
ХШУС-ийн Захиргаа
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2026” амжилттай болж өндөрлөлөө.
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
Ирээдүйн мэргэжилтэн-Бидний оролцоо "ШУТИС-ТУР" ТАНИЛЦАХ АЯЛАЛ