БНХАУ-ын Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн проректор
Жун Пэнгээр ахлуулсан зочид төлөөлөгчид манай сургуульд хүрэлцэн ирж ажиллалаа
БНХАУ-ын Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн проректор Жун Пэнгээр ахлуулсан зочид төлөөлөгчид 2017 оны 06-р сарын 15-наас 19-ны хооронд манай сургуульд хүрэлцэн ирж ажиллалаа.
Зочид төлөөлөгчдийг ШУТИС-ийг Ректор Б.Очирбат, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Тунгалагтамир нар хүлээн авч Өвөр Монголын технологийн их сургууль, ШУТИС, ХШУС-ийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

2017-2018 оны хичээлийн жилд Хятадын засгийн газрын тэтгэлгээр Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуульд бакалаврын 20 оюутан авах, мөн залуу судлаачдыг докторын болон докторын дараах сургалтууддаа өөрийн зардлаар авах талаар тохиролцов.

ХШУС-ийн Захиргаа
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.