БНХАУ-ын Нанжин хот дахь Нари групп шинжлэх ухааны институтэд
“Шинэ технологи, тэдгээрийн хөгжил” сэдэвт
сургалтанд хамрагдлаа
БНХАУ-ын Нанжин хотноо зохион байгуулагдсан Нари үндэсний цахилгаан түгээх, сүлжээ группт (Цахилгаан түгээх сүлжээний удирдлага ба автомат дамжуулалтын институт) “Шинэ технологи, тэдгээрийн хөгжил” сэдэвт сургалтанд 2018 оны 2 дугаар сарын 27-оос 3 дугаар сарын 04-ний хооронд ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын зөвлөх профессор Б.Бямбагар, багш Х.Серикжан, физикийн тэнхимийн профессор Л.Хэнмэдэх, математикийн тэнхимийн ахлах багш Ц.Цэцэгсүрэн нар амжилттай хамрагдаад ирлээ.
Сургалтын хүрээнд:
Нари групп нь БНХАУ-ын төрийн өмчит цахилгаан үйлдвэрлэлт, түгээлт, дамжуулалтыг хариуцсан томоохон группын нэг юм. Нийт 2 сая орчим ажиллагсадтай. Янз бүрийн эх үүсгүүрээс /нар, салхи, ус, бусад түүхий эд/ цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх, тээвэрлэх, дамжуулах судалгааны 10 гаруй институттэй, 40 орчим салбар компанитай.
Тус сургалтаар нарны эрчим хүчийг үйлдвэрлэх технологи, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг зөв зохистой түгээх, автомат дамжуулалтын систем, цахилгаан машины батарей цэнэглэлт ба үндсэн бүтэцтэй танилцав. Мөн Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцын хаягдал үнсийг боловсруулах технологи, станцаас гарах бохир усыг цэвэрлэх, лаг болон үнэрийг шийдвэрлэх технологи зэрэг орчин үеийн технологийн чиг хандлагуудтай танилцаж өөрсдийн сургалт, судалгаанд ашиглах боломжийг судаллаа.
МОНГОЛЫН ОЮУТНЫ МАТЕМАТИКИЙН XXXIII ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
ШУТИС-ийн профессор, багш судлаачдын “Эрдмийн чуулган 2025“ эрдэм шинжилгээний хуралд ХШУС-ийн багш, судлаачид амжилттай оролцлоо.
ШУТИС-ийн “Эрдмийн чуулган-2025” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
ТАЛАРХАЛ