“Эрдэс, түүхий эдийн химийн технологийн асуудлууд” сэдэвт
эрдэм шинжилгээний хурал болно.
ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн инженерчлэлийн салбараас ШУА-ийн Хими, Химийн технологийн хүрээлэнтэй хамтран 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн Е-нээлттэй сургуулийн хурлын танхим (Е-604)–д 13:00 цагт “Эрдэс, түүхий эдийн химийн технологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах тул эрдэмтэн, судлаач, багш, докторант та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хуралд оролцох судлаачдын бүтээлийг болон хуралтай холбоотой асуудлыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны дотор org_technology@must.edu.mn электрон шуудангийн хаягаар хүлээн авна.
Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү.
Холбоо барих::
М.Наранцэцэг-88088641, А.Доржготов-96601641
С.Билэгсайхан– 88020587, Ш.Ган-Эрдэнэ-99027238
ХШУС. ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.