“ШИНЭ МАТЕРИАЛЫН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ ХӨГЖҮҮЛЭЛТ СУДАЛГАА”
СЭДЭВТ ХАМТАРСАН СЕМИНАР
“М-JEED: Инженер Технологийн Дээд Боловсрол” төслийн хамтарсан судалгааны хүрээнд ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Механик тээврийн сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Японы Тохоку их сургууль, Акита их сургууль, Үцүмино их сургууль, Нийгата их сургуулийн төслийн багийн судлаач нар “Шинэ материалын дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт” сэдэвт семинарыг 2018.04.27-нд зохион байгуулав.
Семинарыг нээж ХШУС-ийн захирал Д.Ганхуяг тус сургуулийн багш нар энэ төслийг хэрэгжүүлэхэд амжилттай ажиллаж байгааг дурдаж төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн семинарын ажиллагаанд амжилт хүсэв.
Семинарт Ц.Баяртсайхан, М.Наранцэцэг, Хээ-Жоон-Ким нар “Монголын хүрэн нүүрсний дулааны задрал ба дагалдах бүтээгдэхүүн” сэдвээр илтгэл хэлэлцүүлж Пиролизын давирхайнаас бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаашдын судалгаагаа танилцуулав.
Ю.Ганчимэг, Кано Наоки нар “Adsorption of heavy metals by layered double hydroxides (LDHs) intercalated with the chelating agents” судалгаандаа синтезээр гарган авсан материалын судалгаагааг дэлгэрэнгүй танилцуулан,судалгааны аргын талаар мэдээлэл солилцлоо.
Семинарын дараа судалгааны багийн төлөөлөгчид
ХИС-ын судлаач багш нар уг семинарт оролцож Японы судлаачдын судалгааны ажилтай танилцаж хэлэлцүүлэгт амжилттай оролцлоо.
Уг семинар ньхамтран ажиллаж буй 2 талын их сургуулиудын судлаачдын хамтарсан судалгааныүр өгөөжийг нэмэгдүүлэх, ШУТИС-д “ИнженерТехнологийн ДээдБоловсрол” төслөөр боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлыг ярилцаж, гарц хайсан үр дүнтэй семинар боллоо.
Хамтарсан семинарыг амжилттай зохион байгуулсан ХШУС-ийн “М-JEED: 1000 engineers”төслийн хамтарсан судалгааны багийн хамт олонд баярласнаа илэрхийлье.
H
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.