2018 ОНЫ ШИНЖЛЭХ УХААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ШАЛГАРЛАА
Жил бүрийн шинжлэх ухааны ажилтны өдрөөр оны шилдэг бүтээлийн шагналыг олгодог уламжлалтай. БСШУСЯ-ны 2018 оны Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн тэргүүн байрын эзнээр “Нүүрсний хими ба технологи” бүтээлээр ШУА-ийн харьяа Химийн технологийн хүрээлэнгийн доктор /ScD/ Б.Авид, дэд байрт “Баргын түүх угсаатны зүй” бүтээлээр ШУА-ийн харьяа Түүх археологийн хүрээлэнгийн доктор /PhD/, профессор Г.Мягмарсамбуу, “Оновчлолын эдийн засаг ба тоглоомын онол дахь хэрэглээ” бүтээлээр МУИС-ийн доктор /ScD/ Р.Энхбат ахлагчтай ШУТИС-ийн ХШУС-ийн Математикийн тэнхимийн дэд профессор Б.Сэр-Од нар болон бусад багш нарын хамтарсан бүтээл шалгарлаа. Харин гуравдугаар байрт “Вольтерийн операторын онолын судалгаа” бүтээлээр ШУТИС, ХШУС-ийн доктор /ScD/, профессор Д.Цэдэнбаяр, “Гильберт төрлийн операторын оптималзаагийн судалгаа” бүтээлээр Математикийн хүрээлэнгийн доктор /PhD/ Ц.Батболд, “Ургамал тарималшуулах судалгаа” бүтээлээр ХААИС-ийн доктор /PhD/ Х.Жамъяндорж, доктор /PhD/ Х.Баярмаа, судлаач Н.Саарал МУИС-ийн доктор /ScD/ Ц.Цэндээхүү нар тус тус шалгарав.
"Springer" хэвлэлийн компанийн менежер Jonson Vs профессор, доктор (Sc.D) Д.Цэдэнбаярт ''Operator Semigroups Meet Complex Analysis, Harmonic Analysis and Mathematical Physics'' номыг дурсгав. Уг номонд профессор, доктор (Sc.D) Д.Цэдэнбаярын "An Analytic Family of Contractions Generated by the Volterra Operator" өгүүлэл хэвлэгджээ.
ХШУС-ийн профессор, доктор (Sc.D) Д.Цэдэнбаяр, дэд профессор Б.Сэр-Од нар
Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагналаар шагнагдсан ХШУС-ийн Математикийн тэнхимийн эрхлэгч, доктор /ScD/, профессор Д.Цэдэнбаяр, “Оновчлолын эдийн засаг ба тоглоомын онол дахь хэрэглээ” хамтын бүтээлд оролцсон доктор (Ph.D), дэд профессор Б.Сэр-Од багш нартаа баяр хүргэж эрдмийн ажилд нь улам их амжилт хүсье.
Эх сурвалж: Монцамэ мэдээллийн агентлаг
Архангай аймгийн ЕБС-ийн багш нарт зориулсан Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Улсын химийн XXXIV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 1 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
ХШУС-ийн профессор, багш, судлаачдын “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
Математикийн тэнхимийн эрхлэгч асан Т.Бавуудоржийн нэрэмжит ШУТИС-ийн оюутны математикийн XXVIII олимпиадыг 2025.03.14-2025.04.05-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
ХШУС-ийн магистр, доктор оюутны “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” амжилттай зохион байгуулагдлаа.