ХШУС-ийн Физикийн тэнхимээс 2018 оны 12-р сарын 08-ны өдөр “Физикийн хичээлийн нээлттэй өдөрлөг-2018”-ийг 10.00-16.00 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгт Физикийн тэнхимийн 37 багш нар давхардсан тоогоор нийт 1040 оюутанд үйлчилгээ үзүүлсэн байна. Өдөрлөгийн хүрээнд физикийн багш нар Намрын улиралд Физик-1, Физик-2 хичээлүүдийг сонгон судалж буй оюутнуудын хоцорсон бие даалт, лабораторийн хичээлүүдийг үзэж, жишиг тест тайлбарлаж, улирлын шалгалтын 30 онооны шалгалтанд хэрхэн амжилттай бэлтгэх талаар чухал үр дүнтэй сургалтуудыг явууллаа.
ХШУС. Физикийн тэнхим
2018.12.10
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2026” амжилттай болж өндөрлөлөө.
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
Ирээдүйн мэргэжилтэн-Бидний оролцоо "ШУТИС-ТУР" ТАНИЛЦАХ АЯЛАЛ