Дээд боловсролын “MJEED 1000 инженер” хамтарсан судалгааны хөтөлбөрөөр ХШУС-ийн ХИС-ын дэд.проф М.Наранцэцэг Японы Нийгата их сургуулийн хими, химийн инженерчлэлийн салбар, Aкита их сургуулийн химийн инженерчлэл, байгалийн нөөцийн салбарт судлаачаар ажиллаад ирлээ.
2018.12.01-12.22-нд Японы Нийгата их сургуульд хаягдал биомасс болон Шивээ-Овоогийн ордын хүрэн нүүрсний дээжийг “fixed bed” реакторт карбонжуулж, биомасс болон хүрэн нүүрсний коксжих процессын хийн найрлага, коксын элементийн найрлагыг тодорхойлох, кинетикийг тооцоолох туршилт судалгааны ажлыг гүйцэтгэв.

Уг судалгаа нь хүрэн нүүрсний чанарыг сайжруулах, байгалийн хаягдал аргалыг ашиглахад шинж чанарыг тодорхойлох зорилготой. Энэ зорилгын хүрээнд элементийн шинжилгээ, хийн хроматографийн шинжилгээ, “fixed bed” реакторт карбонжуулах туршилт хийж хүрэн нүүрс ба хаягдал биомассын органик хэсэг, үлдэгдэл нүүрстөрөгч, хийн найрлага зэрэг олон үзүүлэлтийг тодорхойлов.
Судалгааны дүнгээс үзэхэд байгалийн хаягдал биомасс болох аргал болон хүрэн нүүрсний коксжуулах процессоор үүсэх хийн найрлагыг харьцуулахад аргалын хийн найрлагад бүрэн шаталтын бүтээгдэхүүн СО2 хамгийн их агуулгатай харин хүрэн нүүрсний коксжуулалтын хийн найрлагад СО ба Н2 гэсэн синтез хийн агуулга өндөр байв.
2018.12.24-29-нд Японы Акита их сургуульд дахин сэргээгддэг, хямд, олдоц ихтэй түүхий эд болох хонины ноосыг бүтцийг өөрчлөн шинэ шингээгч материал гарган авах туршилт судалгааг гүйцэтгэлээ. Уг зорилгоор "Яшима Кобаяши" үйлдвэрийн шингэн плазмын лабороторт ноосыг шингэн плазмын орчинд боловсруулж бүтцийн өөрчлөлтөнд оруулах туршилт судалгааг гүйцэтгэв.

Ноосны бүтцийн өөрчлөлтийн өөрчлөлтийг НУТ-ны спектрометрийн багажаар хэмжиж үр дүнг боловсруулж цаашдын судалгааны төлөвлөгөөг гаргав.
Дэд профессор М.Наранцэцэг
Химийн олимпиад
“ХШУС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал -2026” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж
ХШУС-ийн багш, ажилтнууд Монгол Улсын төрийн дээд цол, одон, медалиар шагнагдлаа
ШУТИС, ХШУС-д АНУ-ын Батлан хамгаалах яамны санхүүжилттэй хэрэгжиж байгаа “ONR: N62909-23-1-2035” төслийн багийн гишүүд БНСУ-д томилолтоор ажиллалаа.
ШУТИС, ХШУС-ийн төлөөлөл ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрүүд, хагас үйлдвэрлэлийн төв, лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа