БНХАУ-ын их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрийн I курсын оюутнуудад “Хятад хэл”-ний хичээлийн өвлийн амралтын сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд “Химийн инженерчлэл 2+2”, “Статистик 2+2”, “Үйлдвэрийн экологи 2+2” хөтөлбөрүүдийн оюутнууд хамрагдав.
Сургалт онол болон практик гэсэн хэлбэрээр зохион байгуулагдаж, хичээлийн явцад оюутнуудын түвшинд тохирсон хятад хэлний түвшин тогтоох шалгалтын тест ажиллуулж, үг цээжиллэх арга аргачлал, зохион бичлэг, дүрэм, ярианы хичээлүүдийг Гадаад хэлний институтын Ази судлалын тэнхимийн ахлах багш Ш.Галтмаа, ХШУС-ийн ХИС-ын дэд профессор, доктор (Ph.D) Б.Тунгалагтамир нар заав.
Өвлийн амралтын хугацаанд хамтарсан хөтөлбөрүүдийн оюутнуудад “Хятад хэл”-ний үнэгүй сургалт зохион байгуулж өгсөн ХШУС-ийн захиргааны хамт олонд талархал илэрхийлье.
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.