Манай оюутнууд БНХАУ-ын Хөх хотын Аж Үйлдвэрийн Их Сургуульд дадлага хийгээд ирлээ
ХШУС-ийн Химийн технологийн III, Үйлдвэрийн экологийн инженер- III курсын оюутнууд үйлдвэрлэлийн дадлагаа БНХАУ-ын Хөх хотын Аж Үйлдвэрийн Их Сургуульд Р.Долгоржав, Н.Чимэдцогцол багш нарын хамт 2019 оны 7 сарын 1-ноос 9-ны хооронд амжилттай хийгээд ирлээ.Тус сургуулийн удирдлагууд биднийг хүлээн авч сургуулиа танилцуулав
Сурах орчинг иж бүрэнээр нь бүрэн шийдэж чадсан оюутны хотхонтой танилцав.
ӨМӨЗО-ны Хөх хотын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн гадаад оюутны байранд бид байрлав.
Манай оюутнууд дадлагын хугацаанд Химийн Инженерчлэлийн лабораторит эхний өдрөө ажилласан бөгөөд нэрлэгийн процессын тусламжтай бодисыг хольцоос нь салгах аргатай танилцан туршилт хийж, туршилтын үр дүнгээ ашиглан тооцоо хийв.
Хагас үйлдвэрлийн лабораторит тасралтгүй ажиллагаатай ректификацийн процесс, шингэний гидромеханикийн үзүүлэлтүүдийг тодорхойлох, шингэний урсгалын хурд, дулаан солилцох, хатаах процесс, тэдгээрийн технологийн схем, горимыг тогтоох, үйлдвэрлэлийн автоматжуулалтын программтай танилцаж, өөрсдөө туршилтын ажил хийн үр дүнг тооцов.
Дадлагыг хийхэд туслаж дэмжсэн ХШУС-ийн захирлын зөвлөл болон Химийн инженерчлэлийн салбарын Дэд профессор Б.Тунгалагтамир нартаа нийт оюутныхаа өмнөөс талархсанаа илэрхийлье.
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.