ХШУС-ийн ХИС-ын Доктор (Ph.D), дэд профессор Б.Тунгалагтамир, багш С.Билэгсайхан нар 2019.06.10-06.28-ны хооронд БНХАУ-ын Шанхай хотын Зүүн Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль /ECUST/ дээр Шанхайн засгийн газраас зохион байгуулсан “Belt and Road Petrochemical Industry Technician and Executive Development” сэдэвт сургалтанд амжилттай суралцаж төгсөв. Сургалтанд Шри-Ланк, Малайз, Казакстан, Вьетнам, Монгол орнуудаас инженер, судлаач, багш, компанийн төлөөлөгчид зэрэг нийт 16 хүн хамрагдаж зохион байгуулагчдын төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдлаа.

1,4 тэрбум хүн амтай БНХАУ-ын хэл болон цайны соёл, Тай Chi урлагыг мэргэжлийн багшаар заалгаж суралцсан ба эртний, орчин үеийн Шанхай хот, Зүүн өмнөд Хятадын Hangzhou хоттой танилцав. Шанхайн Нүүрсний химийн технологийн институтын лаборатори, нефтийн бүтээгдэхүүнээс уян хатан дэлгэцийн дэвшилтэт материал болон сайн чанарын полимер үйлдвэрлэдэг BASF үйлдвэрийн Шанхай дахь салбар ба Hengyi Petrochemical Co. Ltd үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцав.

2019.06.26-27-ны хооронд Зүүн Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль /ECUST/, Шанхайн Химийн үйлдвэрийн холбооны хамтран зохион байгуулсан “Хятадын Хими ба Нефтийн химийн тогтвортой хөгжлийн 5-р форум”-д их сургууль, судалгааны институт, Шанхайн засгийн газрын хяналтын зохицуулагчид, хими ба нефтийн химийн үйлдвэрлэгчид, худалдаачид, санхүү, хөрөнгө оруулалтын институт, тоног төхөөөрөмж, технологи нийлүүлэгчид, төлөвлөгөөнд оруулсан дотоод, гадаадын хими ба нефтийн химийн үйлдвэрийн гол төлөөлөгчид зэрэг 500 гаруй хүн оролцов. БНХАУ-ын химийн ба нефтийн химийн үйлдвэрийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, хүрээлэн байгаа орчны эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар илтгэл хэлэлцүүлж, үйлдвэрүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ таниулах үзэсгэлэн зохион байгуулав.


ХШУС, Химийн инженерчлэлийн салбар
ХШУС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ элсэгчдийн уулзалт өдөрлөг 2026.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль олон улсын харилцаагаа өргөжүүлж байна
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.