Дэлхий даяар COVID-19-ын халдвар тархан, улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм баримталж байгаа энэ үед ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуультай хамтын ажиллагаатай БНХАУ-ын Үндэсний цахилгаан түгээх сүлжээ “Нари” группээс бидэнд өөрсдийн сэтгэлийн бэлэг, амны хаалт болон бээлий илгээсэн байна. Бид энэхүү сайхан сэтгэл шингэсэн бэлгийн дээжийг ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн хамт олон, үйлчилгээний ажилтан нарт дамжуулан өглөө.
.jpg)
БНХАУ-ын Үндэсний цахилгаан түгээх сүлжээ “Нари” группын хувьд 2015 оноос эхлэн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуультай сургалт, эрдэм шинжилгээ, богино хугацаанд багшийн мэргэжил, мэдлэг дээшлүүлэх талаар хамтран ажиллаж байгаа билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд профессор багш нарыг “Смарт хот”, “Орчин үеийн дэвшилтэт технологи” богино хугацааны сургалтууд, ШУТИС-ийн 60 жилийн ойг угтан зохион байгуулсан “First International Conference on Applied Sciences and Engineering- FICASE 2019” олон улсын эрдэм шинжилгээний хурал зэргийг хамтран зохион байгуулсан.
.jpg)
Дэлхий нийтийг хамарсан халдварт вируснаас хамгаалахад зориулан эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл ирүүлсэн БНХАУ-ын Үндэсний цахилгаан түгээх сүлжээ “Нари” группын хамт олонд баярласнаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!
Бидний эрүүл мэндийн төлөө ажиллаж буй ШУТИС-ийн эрүүл мэндийн хамт олон, сургуулийн аж ахуй, цэвэрлэгээ хариуцан ажиллаж буй ажилтан, албан хаагч нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.
ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн захиргаа
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.