ХШУС-ийн профессор, багш, судлаачдын “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025” эрдэм шинжилгээний хурал 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Салбар, тэнхимүүдээс шалгарсан профессор, багш, судлаачдын шилдэг эрдэм шинжилгээний ажлуудыг Математикийн тэнхимийн профессор, академич, профессор Д. Цэдэнбаяр, Физикийн тэнхимийн профессор, доктор (Ph.D), профессор Г. Батдэмбэрэл, Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Т. Баттөмөр нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж эхний 3 байрыг шалгаруулсан болно.
Тэргүүн байрыг Математикийн тэнхимийн ахлах багш докторант Т. Гэрэлтуяа, “Амьдрах хугацааны тархалтын үнэлэлт, хэрэглээ” (99.3 оноо), хоёрдугаар байрыг Физикийн тэнхимийн ахлах багш, доктор (PhD) Д. Наранчимэг “Литийн атомын үндсэн төлөвийн энерги болон зарим параметрүүдийг хугацаанаас хамаарсан Хартрий-Фокын тэгшитгэлээр тооцоолох нь” (95.6 оноо), гуравдугаар байрыг Химийн инженерчлэлийн салбарын багш, доктор (PhD) Б. Мөнхпүрэв “Хоёр хэмжээст материалыг атмосферын орчинд CVD аргаар гарган авах судалгаа” (93.3 оноо) илтгэлээр тус тус эзэллээ.



Хуралд оролцсон нийт профессор, багш, судлаачдынхаа цаашдын судалгаа
шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье!
Зохион байгуулах комисс
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2026” амжилттай болж өндөрлөлөө.
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
Ирээдүйн мэргэжилтэн-Бидний оролцоо "ШУТИС-ТУР" ТАНИЛЦАХ АЯЛАЛ