Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Улсын физикийн олимпиад Дорнод аймгийн Чойбалсан хотноо 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 07-ны хооронд зохион байгуулагдлаа.
Энэ жилийн олимпиад анх удаа Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Монгол улсын анхны онолын физикч, нэрт эрдэмтэн Д.Цэрэнгийн нэрэмжит болсон. Тус олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 13-74 насны нийт 152 багш, сурагч оролцон, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөн.
Физикийн олимпиадын хороо, Монголын Физикийн нийгэмлэг, МУИС, ШУТИС, МУБИС-ийн багш нар хамтран зохион байгууллаа. ХШУС-ийн Физикийн тэнхимийн багш нар 12-р анги ба багшийн төрөлд онолын бодлого зохиогч, туршилтын бодлогуудыг дэвшүүлж ажиллалаа.
|
№ |
Бодлого, туршилтын төрөл |
Хариуцсан багш |
|
1 |
12-р ангийн бодлого 1 |
Ахлах багш Н.Насанбат |
|
2 |
Багшийн бодлого 1 |
Ахлах багш Х.Балт-Эрдэнэ |
|
3 |
Багшийн туршилт 1 |
Дэд профессор Г.Зоригт, Профессор Ч.Алдармаа Сургалтын мастер Ц.Уянгатөгс Хэрэглээний физик хөтөлбөрийн IV курсийн оюутан М.Буянбаатар, III курсийн оюутан Б.Баттулга, Г.Төгөлдөр, II курсийн оюутан Ю.Сумъяа-Эрдэнэ |
|
4 |
12-р ангийн туршилт |

ХШУС-ИЙН ФИЗИКИЙН ТЭНХИМ
Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.