“2017 CDIO Asian Regional Meeting” сэдэвт хуралд ХШУС-ийн Физикийн тэнхимийн багш Н.Чимэдцогзол оролцлоо.
“2017 CDIO Asian Regional Meeting” сэдэвт хурал Тайланд улсын Бангкок хотноо 2017 оны 03-р сарын 11-16-ны хооронд зохион байгуулагдлаа. Тус хуралд Азийн бүс нутгийн 20 гаруй их дээд сургуулиудын 200 орчим төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол улсыг төлөөлж ХШУС-ийн багш Н.Чимэдцогзол, ҮТС-ийн дэд захирал Д.Ариунболор, МХТС-ийн профессор Н.Эрдэнэхүү, Техник Технологийн Дээд Сургуулийн дээд боловсролын менежер Ц.Баярмаа нар оролцов.
.jpg)
Тус уулзалтаар CDIO-г Инженерийн боловсролд хэрхэн хэрэгжүүлж байгаа туршлага, ажил олгогчийн шаардлага, ирээдүйн инженерүүдийн боловсрол, цаашдын чиг хандлага зэрэг сэдэвүүдээр сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгджээ.
2016-2017 оны хичээлийн жилийн намрын улиралд салбар сургуулиас зарласан CDIO-г сургалтанд нэвтрүүлэх уралдаанд шалгарч тэргүүн байр эзлэн Олон Улсын хуралд амжилттай оролцсон Физикийн тэнхимийн багш Н.Чимэдцогзолдоо баяр хүргэж цаашдын эрдэм, судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
ХШУС-ИЙН ЗАХИРГАА
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2026” амжилттай болж өндөрлөлөө.
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
Ирээдүйн мэргэжилтэн-Бидний оролцоо "ШУТИС-ТУР" ТАНИЛЦАХ АЯЛАЛ