ХШУС-ийн багш ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах тухай
Багш, ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар улсын болон хувийн хэвшлийн 6 эмнэлэгийн багц, үнийн саналтай танилцсаны үр дүнд “СӨҮЛ ЭМНЭЛЭГ”-тэй гэрээ байгуулан ажиллахаар боллоо.
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах урьдчилан сэргийлэх үзлэгийн багцыг СӨҮЛ эмнэлэг хэрэгжүүлэгч хувийн хэвшлийн эмнэлэг байсан нь бидэнд маш давуу тал болж байгаа юм. Энэ үзлэгийн багц нь 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш гэсэн насны ангиллаар боловсруулагдсан байдаг. Эдгээр шинжилгээнүүд дээр нэмэн сургуулийн зүгээс 80000 төгрөгийн шинжилгээ оношлогоог оруулан нэгдсэн багцыг гаргасан.
СӨҮЛ ЭМНЭЛЭГ нь 2014 онд БНСУ-ын Сөүл Сонгдо эмнэлгийн Улаанбаатар дахь салбар болон байгуулагдсан бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгийн практикт мөрдөгдөж буй нотолгоонд суурилсан эмнэлзүйн удирдамж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, оношилгоо эмчилгээндээ орчин үеийн технологийг өргөнөөр ашиглаж байна.

Техник, тоног төхөөрөмж:
Үзлэг 5 сарын 28-31-ны өдрүүдэд өглөө 8.30 цагаас эхлэн явагдана. Та бүхэн дараах багцуудаас насны ангилалдаа тааруулан сонголтоо хийнэ үү. /18-34 болон 65-дээш насны багш ажилчид бүх сонголтоос аль нэгийг нь сонгосны дараа жич үнийн саналыг тохируулан гаргаж өгнө. /
.jpg)



.jpg)
.jpg)



Эрдэм шинжилгээний хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа
Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Улсын физикийн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа.
Физикийн хичээлийн сургалт зохион байгууллаа.